Knowledge

Дасан зохиц- Дагаад хий- Даван туул

Монголын үндэсний музей

/ тайлан /



Монголын Үндэсний Музей 1924 оноос эхлэлтэй бөгөөд 1991 оноос Монголын Үндэсний Түүхийн музей болгон шинэч
лэгдсэн. Тус музей нь монгол нутагт хүн аж төрж эхэлсэн нэн эртнээс өнөөг хүртэлх үеийн монголчуудын түүх, уламжлалт соёлын хүрээнд 50 000 орчим үзмэрийн цуглуулгатай. Сан хөмрөгийг нь түүхийн сан хөмрөг ба угсаатны сан хөмрөг гэж 2 ангилдагТүүхийн цуглуулга нь археологи, монголын дундад зуун, орчин үеийн түүхийн үзмэрүүд, гэрэл зураг, бичлэг, баримт бичгээс бүрддэг.  Угсаатны  зүйн цуглуулга нь монголчуудын эдийн болон оюуны соёлын дурсгалын ай савд багтах баялаг эд өлгийн зүйлс тухайлбал, гоёл чимэглэл, хувцас, хөгжмийн зэмсэг, гал тогооны хэрэгсэл, монгол гэр, гэрийн тавилга, малын уналгын хэрэгсэл, бөө мөргөл, бурханы шашны эд зүйлсээс бүрддэг.
Энэхүү музей нь байнгын  үзэсгэлэнгийн 10 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхимтай.

Танхимуудынмэдээлэл

I давхар

Түр үзэсгэлэнгийн танхим буюу “Талын дайчдын өв соёл” – Тус танхимыг Монгол улс, ХБНГ улсын дипломат харилцаа тогтоосны 40 жилд зориулан ШУА болон Археологи хүрээлэнийн судлаачид 2005-2010 оны хооронд хийсэн судалгаа, малтлагын үр дүнг танилцуулан дэлгэн тохижуулсан танхим байлаа. Уг танхимдХовд аймаг -Манхан сум - Жаргалант хайрханы хадны оршуулга НТ /590-670 он/, Баянхонгор аймаг-Баянцагаан-Дугуй цахирын хадны оршуулга /X-XIV/ зуун, Ховд аймаг-Булган сум-Чонот уулын хадны оршуулга /VI-XIV/ зуун, Өвөрхангай аймаг-Богд сум-Хадан хавцал дах оршуулга /VI-XIV/ зууны үед хамрагдах эд өлгийн соёлын ихээхэн олдворуудыг байрлуулжээ. Судалгааны эмхэтгэл ажлын үндэс нь IV-XVII зууны эхэнд холбогдох 100 орчим хадны оршуулгыг Монгол нутагт 1920-иод оны дунд үеэс эхлэн 70 гаруй газрыг малтан судалж байсан хэрэг аж.

Олдворуудаас дурдвал: НТ /590-670 он/ үед хамрагдах зууван шинжтэй дөрөө, дугуй бүрээстэй уужим эмээл, ясан арал, хөө хуягны ялтас, саадаг нум, томруун чимэг, хүрэл бичээс, эмээлийн мод, ташуур, хоромсого, зэв, төмөр хутга гэх мэт. Дугуй цахирын хадны оршуулгаас дөрөө, сур, хазаар, дээсийн тасархай, эсгий малгай, бүс, арьсан болон эсгий гутал гэх мэт. Чонот уулын хадны оршуулгаас зэв, цутгамал чимэг, ясан чагт, нум, арьсан хавтага, төмөр хутга, модон хуй, төмөр яс зэв, төмөр дэгээ, эсгий, сумтай саадаг гэх мэт эд өлөг илэрчээ.


Танхим 1. Эртний монголын түүх - Тус танхимд хүний үүсэл хөгжил буюу МЭӨ 800000- МЭӨ 300 жил хүртэлх үеийн эртний хүмүүсийн соёл, шүтлэг, зан заншил, хэрэглэж байсан багаж зэвсэг, аж ахуйг хийгээд гоёл чимэглэлийн зүйлсийн талаарх мэдээлэл болон олдворуудыг агуулсан байлаа. Түүнчлэн олдворуудыг Цагайн агуйн дурсгал, Хойд Цэнхэрийн агуй, Рашаан хадны зураг, Можоогийн хадны зураг,

Чулуун зэвсгийн үе

1. Хуучин чулуун зэвсгийн үе-Палеолит- /МЭӨ 800000- МЭӨ 100000 жил/ Энэ үед хамрагдах дурсгалууд нь : Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Өлзийт сумын Уранхайрхан уул, Ховд аймгийн Үенч сумын Үенчийн гол, Алтай сумын Барлагийн голын ойролцоо, Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Гучин ус, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх ба Ёроолын дурсгалууд  зэрэг болно. Үүнд: Гилбэр, залтас, чоппинг, сегмент хэлбэрийн цуулдас, хянгар, зассан зэвсэг гэх зэрэг.      

2. Дунд чулуун зэвсгийн үе-Мезолит- /МЭӨ 100 000 - 40 000/ жил, энэ үед хүмүүс “галыг” нээсэн аж. Түүнчлэн эртний хүний уран дүрслэлт сэтгэлгээнийн илэрхийлэл хадны сүг зурагт шингэн үлдсэн байна.Монгол нутагт Баянхонгор аймаг Баян-Овоо – Нарийн гол, Бөмбөгөр – Байдраг голын орчмоос олдох олдворууд нь: шүдлэг иртэй зэвсэг, цоолтуур, бифас, холтослуур, үзүүр мэс,

3. Дээд чулуун зэвсгийн үе –Неолит- /МЭӨ 40000-12000 /жил энэхүү үед хамрагдах олдворууд нь: Чулуун зэвсгийн технологи нь өмнөх үеэсээ хөгжин иртэй зүйл, сумны жад, чулууны хэлтэс, тэвнэ гэх мэт нарийн багаж зэвсгийг чулууг бутлах замаар хийдэг болов. Ан ав хийх арга техник сайжирч, сонгож авах зэвсэг нь жад болжээ. Тэр үеийн хүмүүс агуйгаар орон гэрээ хийж байсан ч, өнөөгийн гэр буюу урцтай ойролцоо байгууламжийг мөн барьж эхэлсэн байнагэж үздэг.Олдворууд нь иинхүү музейд байрлажээ. Ялтас, хусуур, шүдлэг ирт зэвсэг, призмэн цүүц, хянгар, харуул, сийлүүр, хатгуур гэх зэрэг.

Дунд чулуун зэвсгийн үе –/МЭӨ 12000-7000/ жил , Хүмүүс холын тусгайлтай анхны зэвсэг нум сумыг сэдэж, болхи газар тариалан эрхэлж, зэрлэг амьтдыг гаршуулах болсон. Эхлээд нохойг тэжээн гаршуулжээ. Увс аймгийн Сагил сумын Можоод илэрсэн хадны зурагны судалгаагаар 5 хошуу малын нэг үхрийг тэжээн гаршуулсаныг батласан нь музейд байрлажээ.Баянхонгор аймгийн Чихэн агуй, Дундговь аймгийн Дулааны говиос илэрсэн чулуун зэвсэг нь энэ үед хамаарагдаж байна.Нүдэнд томруун үлдсэн олдвор нь тариа цайруулах самбар чулуу байлаа.

Шинэ чулуун зэвсгийн үе - /МЭӨ 7000-3000/ жил хамрах бөгөөд мүзейд байрлах олвдорууд нь : хүзүүний зүүлт болон чулуун онго МЭӨ/4000-3000/ жил маш өвөрмөц, Аж ахуйн багаж, Зуулга ирт хутганууд болно.

2. Хүрэл зэвсгийн түрүү үе МЭӨ 3000 олдворууд нь : Ясан гилбэр, хүрэл хутга, хүрэл шөвөг, тугалган ээмэг, хүрэл чулуун сав зэрэг.

Хүрэл зэвсгийн түрүү үе МЭӨ 2500 олдворууд нь : Ясан халбага, хүрэл хутга шөвөг

Хүрэл зэвсгийн түрүү үе МЭӨ /1800-1300/ олдворууд нь : Алтан ээмэг, Ваар сав

МЭӨ /1200-800/ олдворууд: Хүрэл сэлэм, Хос янзаганы дүрст хүрэл эдлэл,МЭӨ /700-500/ хүрэл амгай, зуузай зэрэг олдворуудыг музейд дэлгэн байршуулжээ.

3.Төмөр зэвсгийн үеийн түрүү үе МЭӨ /700-300/

1.Хиргисүүр

2.Буган чулуун хөшөө

3.Дөрвөлжин булш

4.Чандманийн булш

5.Азырыкийн соёл зэрэг соёлын олдворууд мөн байлдааны ооль, цутгуур чулуун чанага, шавар ваар, /700-400/ хамрах хос алтан чимэг, хүрэл зээтүү, хүрэл тогоо гэх мэт үзмэрүүд байрлана.

Танхим 2.Эртний улсуудын түүх - Уг танхим нь Монгол нутагт оршин тогтнож байсан эртний улсуудын талаарх түүхийг өгүүлнэ. Мөн томоохон археологийн олдворуудын биет үзвэр мэдээлэл байдаг. Бидний эртний өвөг болох  Хүннү/МЭӨIII- МЭӨI /, Сяньби / МЭӨI- МЭIII/, Жужан/402-552/ Түрэг, Уйгур, Хятан(VI-XI зууны) улсууд юм.Хүннү гүрэнХүннүгийн язгууртны булш”ны хосгүй нандин олдворууд, орчин үеийн судлаачдын шинжлэн судалж олны хүртээл болгож буй дурсгалуудыг үзлээ. Хүннүгийн үед нүүдэлчид мал ахуй эрхлэн аж төрж гар урлал, газар тариаланг эрхлэн бурхны болон бөөгийн мөргөл бүхий соёлын өвөрмөц орчинтой байсан баэнэ бүхний түүхийн олдвор үзмэрүүдийг болон хүннүгийн жирийн иргэдийн булш, хүрэл завьяа, вааран сав суулгыг дэлгэн байршуулсан байна.Хүннү гүрэнг бутарсны дараагаарСяньби ба Жужан гэсэн гүрнүүд (I-V зуун) оршиж байжээ.. ТҮРЭГИЙН ХААНТ УЛС (МЭ VI-VII зуун Хөх Түрэгүүд МЭ V зууны эхэн хагаст түүхийн тавцнаа тодрон гарсан хийгээд 552 онд Буман Хааны үед төр улсаа байгуулжээ.Түрэгийн үеийн /VI-VII/зуун дурсгалуудаас гэвэл: Култегиний гэрэлт хөшөө, мөнгөн буга болон эдлэл, Мөнгөт хясааны зураг, товруу чимэглэл, мөнгөн чимэглэл, найман талт аяганы чимэг, алтан чимэглэл гэх мэт. Эндээс хамгийн сонирхол татсан үзмэр нь Култегиний гэрэлт хөшөө 732 оны 8 сарын 1нд босгосон. Түрэг хаант улсын жанжин Култегин /685-731/.Түүнчлэн Билэг хааны онгоны ээмэг, бүсийн тоног, титэм, Түрэг хүн чулуу хөшөөнүүд гэх зэрэг маш олон сонирхолтой үзмэрүүд байна.Түрэг Уйгарын бичгийн дурсгал нь:

1.Култегиний гэрэлт хөшөө6.Тайхар чулууны бичээс

2.Их хануй нуурын бичээс7.Таньюкуын гэрэлт хөшөө

3.Куличирун гэрэлт хөшөө8.Моюнчурын гэрэлт хөшөөны бичээс

4.Долоодойн уйгар бичээс

5.Бугатын гэрэлт хөшөө

Түрэгийн хүн чулуун хөшөөнүүд,булш оршуулга, тариачдын бичээс /VIII-IX/ энэ үед хамаарагдах юм.УЙГАРЫН ХААНТ УЛС МЭ 741-840 он - Хөх Түрэгүүд нэг талаас Хятад нөгөө талаас өөрсдийн Докуз Огуз /Есөн Огуз/, Карлук болон Басмыл гэх мэт Түрэг овог аймгуудтай дайтсаны улмаас хүчин мөхөстсөн билээ. Орхон болон Сэлэнгийн сав нутгаар нутаглаж байсан Уйгарууд өөрсдийн 3 дахь Түрэгийн хаант улсаа байгууллаа. Уйгарууд Хөх Түрэгийн нэгэн үндэстэн байсан бөгөөд Хөх Түрэгүүд Уйгар болон бусад Түрэг овог аймгуудыг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. Уйгарын хаант улс нь худалдаа наймааг чухалчлан үзэхийн зэрэгцээ Хөх Түрэгийн зан заншлыг үргэлжлүүлэн хадгалжээ. Худалдаа наймаа хөгжихийн хэрээр Манихейн сүм хийд байгуулагдан худалдааны төв болон өргөжиж, улмаар албан ёсны шашин нь Манихейзмын шашин болсон юм. Эрэлхэг дайчин Уйгарын ард түмний соёл урлаг, худалдаа наймаа хөгжсөн хэдий ч цагийн эрхээр хүчин буурч хойд хөрш Кыргиз Түрэгүүд Уйгарын нийслэл рүү довтолсноор Уйгарын хаант улс мөхсөн юм. Ийнхүү хөдөө аж ахуй эрхэлдэг Уйгарын ард түмэн баруун бие хэсэгт Туркистаны нутгаар амьдрах болжээ. 1229 онд Монгол угсаатнууд Уйгар угсаатныг түүхийн тавцнаас унагасан юм. Монголчууд Уйгаруудыг итгэл найдвартай зөвлөгч хэмээн тооцож төрийн дээд албанд ажиллуулсаар иржээ.Уйгарын хот суурин“Дөрвөлжин хэмээх дурсгал”, баримтын туурь чимэглэл мөн.КИДАН ГҮРЭН (X-XI зуун) Энэ үед Киданчууд нүүдлийн ба суурин соёлыг хослуулан аж төрж байв. Уламжлалт нүүдлийн амьдралын зэрэгцээ газар тариалан эрхэлж, гар урлал, металл төмрийн боловсруулах технологи, худалдаа арилжааг хөгжүүлж байлаа. Цайз, тосгон, хот суурин, сүм хийд, дуган, чулуун гүүр хүртэл хурдтай баригдсан байна. Киданд Хятадын дүрс үсэгт үндэслэсэн их үсэг ба уйгар үсэгт үндэслэсэн бага үсэгний аль алийг нь хэрэглэж байв. Уран зохиол, судар номууд орчуулагдаж, аялагч эрдэмтэд аян замын тэмдэглэлээ эдгээр бичгээрээ бичиж үлдээжээ. Хөрөнгө чинээтэй язгууртнууд Кидан, Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын арвин номын баялагтай номын сантай байжээ. Мөн Кидан нь ойролцоох хөрш зэргэлдээ орнуудтай бэлэг болгож номыг солилцдог байв.

Хятан улс /X-XII/хятан бичээстэй гэрэлт хөшөө гэх дурсгалууд музейд байрлагдан түмний нүдийг хужирлаж байлаа.

II давхар

Танхим 3. Уламжлалт гоёл чимэглэл -Тус танхим нь XVII-XX зууны үеийн монгол угсаатнуудын хувцас, эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хэрэглэж байсан гоёл чимэглэлийн зүйлс буюу өнөө үед яривал гоёж гоодохдоо хэрэглэдэг хувцас толгойн хэрэглэл байлаа. Монголчууд 1000 орчим төрлийн хэлбэр хийц бүхий малгайг эдэлдэг байсныг мөн мэдэж авсан. Энд 16 угсаатны хувцаснаас гадна “Төрийн ёслолын хувцас”,”Улирлын хувцас”, бөгөөд  хамгийн сонирхол татсан нь “ Энхрий хувцас” байлаа.

Тухайн үеийн эрэгтэйчүүдийн гоёл нь: хөөрөг, даалин, гаанс, хэт хутга, тамхины уут гэх мэт. Хөөрөг гэхэд л хийцээсээ хамаарч эдэлж буй хүнийхээ онцлогыг харуулхуйц олон төрөл байдаг. Эмэгтэйчүүдийн гоёл нь: толгойн болт, санчиг, ээмэг, энгэрийн мөнгөн гуу, таван саваагүй зэрэг байв.Мөн эмэгтэйчүүдийн хувьд “Толгойн гоёл” гэх гоёмсог үзмэр анхаарал татахуйц байлаа.

III давхар

Танхим 4. Монголын эзэнт гүрэн - Тус танхимд бидний бахархан, хүндэтгэж шүтэж явдаг Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын улс орны талаар болоод соёл, ёс заншил, болон дайн ба энх амгалангийн бэлгэдэл болох Хар, Цагаан сүлд , цэрэг жанжны хуяг дуулга, нум сум зэрэг зүйлсийг өөртөө багтаасан байлаа. Үзмэрүүдээс жишээ татвал : “Хар болон Цагаан сүлд”, “Шаазан ваар сав”,  “Чингисийн чулууны бичиг”, “Хүрэл пайз болон Мөнгөн гэрэгэ”, “Зоос”, хийгээд “МНТ” цэргийн хуяг, дуулга, зэвсэг хэрэгсэл зэрэг болно.

Танхим 5. Монголын уламжлалт соёл - Энэ танхимд ерөнхийдөө монголчуудын шашин шүтлэг бөө мөргөлийн талаарх бүхий л баримт эд зүйл мөн ламын хувцас хэрэглэл ном судар, бичиг үсгийг илтгэх ном судар, хөгжмийн зэмсэг, болон уламжлан ирсэн тоглоом наадгайг илтгэх сонирхолтой танхим байлаа. Жишээ нь: “Оньсон тоглоом” , “Алаг мэлхий”, “Эрийн гурван наадмыг илтгэх олдвор”-зодог шуудаг, монгол гутал саадагтай сум болон нум, хурдан морины хэрэгсэл зэрэг, “Хуучир, Шанз, Ятга”-хөгжмийн зэмсэг зэрэг үзмэрүүдийг дэлгэн тавьсан байна. Хамгийн ихээр сонирхол татаж байсан үзмэр бол яахын аргагүй Амарбаясгалан хийдийн загвар байлаа. Харахад ч тэр яг л очсон юм шиг санагдаж, үнэхээр гайхалтай юм билээ.

Танхим 6. Монголын уламжлалт аж ахуй - Тус танхимд монголчуудын гэр сууц, уналга ачлагын тоног хэрэгсэл, үхэр тэрэг, ан агнуур, газар тариалагийн багаж зэрэг уламжлал аж ахуй, соёлын тухай үзмэрүүд байдаг билээ.Үүнээс үзэхэд хэн хүний нүдэнд зөвхөн монгол аж ахуйн соёлын арга ухаан шингэсэн өнөөгийн бидэнд энгийн хэрнээ арвин дурсгалт олдворуудыг багтаасан танхим юм билээ. Үзэмрүүдийн хийцийг ажиглахад монгол арга ухаан шууд харагдана.

Танхим 7. Манжийн эрхшээлийн үеийн Монгол улс, XVII-XX зууны эхэн -Энэхүү танхим нь Монгол улсын XVII-XX зуун буюу Манжийн эрхшээлд байсан олонхийн хэлдгээр 200 жилийн дарлалыг тодоор харуулж чадах танхим байлаа. Уг танхимд тэр үед хэрэглэж байсан тамга тэмдэг, зоос, эрүү шүүлтийн хэрэгсэл, төрийн шар ордны талаарх, туг, Монгол Түвэдийн гэрээ, 1915 оны Хиагтын гэрээ, Л.Сумьяабэйс-ийн талаарх мэдээ, баримт, түүхийн дурсгал олдвор зэргийг харуулсан танхим байлаа.

Танхим 8. Богд хаант Монгол улс, 1911-1920 - Энэ танхим нь Манжийн дарангуйллын эсрэг босч тусгаар тогтнолоо олж авсан үеийн талаар буюу эрх чөлөөний талаарх тэмцлийг агуулсан байсан бөгөөд Монголын ард түмэн эрх чөлөөгөө олж аван шашин төрийг хослуулж, Богд хаант төрийг байгуулсан түүхийг харуулна. Мөн тус танхимаас монголчуудийн тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүдийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, монгол цэргийн аж байдал түүхийг харах боломжтой юм.

Танхим 9. Социализмын үеийн Монгол, 1921-1990 -Тус танхим нь 1921 оны ардын хувьсгалаас 1980 оны сүүл үеийн тусгаар тогтносон улсын түүх болон улс төрийн хувьд бусад орнуудтай дипломат харилцаа тогтоосон түүх, болон түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, бичиг баримт, улсын мөнгөн тэмдэгт зэргийг өөртөө агуулсан сонирхолтой танхим байлаа. Мөн улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртсөн байгуулсан гавьяа зүтгэлээ үнэлүүлж чадаагүй ард түмний талаарх мэдээлэл, эдэлж байсан хэрэгсэл зарим нэг тухайн үеийн үнэнг агуулсан ном, сэтгүүл сонингийн хайчилбар зэргийг тусгасан байна. Үүнээс дурдвал “Малчин Товуудай”, “Сангийн аж ахуй, малчдад өгөх зөвлөгөө”, “Ардын унших бичиг”. Энэ үеийг түүхийн хүрээнд авч үзвэл: Унгерний босгосон автономит засаг нь улс болон тогтож чадахгүй нь илт байлаа. Энэ эгзэгтэй үед Богд гэгээний засгийн газар нөхцлийг хүлээжнэж байсан нь умар зүгт үйл явдал түргэн өрнөхөд нөлөөлөв. 1920 онд эх орноо чөлөөлөх тэмцэлд олон түмнийг уриалан босгох бүлгэмүүд хуралдаж Монгол Ардын Нам /МАН/-ыг хамтран байгуулсан ажээ. МАН 1920 оны 7-р сард төлөөлөгчдөө Зөвлөлт Орос Улс руу улс руу илгээв. Эхлээд С.Данзан, Х.Чойбалсан нар мордож, араас нь Д.Бодоо, Д.Чагдаржав хоёр мөн Д.Сүхбаатар, Д.Догсом, Л.Лосол нар Богд хааны тамгатай бичгийг авч явжээ. МАН нь засгийн газар ба цэрэг армийг зохион байгуулж С.Данзан намын тэргүүн, С.Сүхбаатар цэргийн удирдагч болов. 1921 оны 7 сарын 23-нд Ардын засгийн газар нь төрийн хэрэгт хааны эрх мэдлийг хязгаарлаж, засгийн эрхийг Ардын засгийн газарт төвлөрүүлснийг зарлажээ. 1924 онд Богд хааныг таалал төгсөж 1921-1924 онд ардын эрхтэй хэмжээт цаазат хаант засгийн хэлбэрээр оршиж байсан шилжилтийн үе дуусаж, монгол оронд анх удаагаа сонгуулийн бүгд найрамдах засаг тогтоох үйл ажил эхэлжээ. Улсын анхдугаар их хурал хуралдаж 1924 оны 11 сарын 26-нд Үндсэн хуулийг баталжээ.
Танхим
10. Ардчилал шинэчлэлийн үе, 1990 оноос эдүгээ-Монголчуудын ардчиллын төлөө тэмцэж буй дүр зургийг үнэхээр тод харуулж чадсан мэт санагдсан. Яг л тэр үед байгаа мэт дуу чимээ, гэрэл зураг нь амьд мэт мэдрэмж төрүүлж байлаа.Энэ үед хэд хэдэн улс төрийн бүлгэмд ажиллаж байлаа.Ардын хувьсгалын эхлэл 1989 он.1990 оны 3 сарын 7 болон тус оны 4 сарын 27 ны тэмцлийн өдрүүд нь яг тэр үед очсон юм шиг л санагдаж байлаа.

Мөн энэ үед буюу 1992 оны 2сарын 12ны 12 цагаас эхлэн Шинэ Үндсэн хуулийг мөрдөх болсон, 1993 оны 6 сарын 6нд анхны ерөнхийлөгч төрийн эрхийг барьсан гэх тэм сонирхолтой мэдээлэл байлаа.

Дүгнэлт

Ийнхүү Монголынхоо үндэсний түүхийн музейг үзэхэд хамгийн ихээр бахархах сэтгэл үе үе төрлөө.Учир юунд гэвэл 10 танхим тус бүр бидний он цагийн үечлэлийг нарийн хэнд ч үл ойлгогдох байдлаар үзмэрүүдийн арвин санг бүрдүүлж чадсан нь миний хувьд “Монгол нуттийн, Монгол түмний минь түүх ямар агуа баялаг юм бэ?” хэмээх сэтгэгдэл төрүүлэн байв.Гадаадын жуулчид хэн хүнгүй л энэхүү баялгийг хараад “Wow” гэж уулга алдах нь цөөнгүй үзэгдэнэ.

Эцэг өвгөдийн минь хийж, бүтээж, тэмцэлдэж, цогцлуулсан зүйл их атал бидний одоод буй байдал тэднийхээ эсрэг юм шиг.Хэнд ч, хаана ч байхгүй бидний бахдам түүх дэлхийн бүх л салбарийн мэдээллийг хангахуйц үнэн бөгөөд бодитойгоор үзсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн музейн хамт олон, судалгаа шинжилгээ, малтлага явуулан өнө их эрдэнийг нэгэн дор бидэнд үзэх боломж олгосон археологийн судлаачид болон ШУА, олдворуудын энгийн байдлаар гэнэтийн олж мэдэн тэмдэглэл хөтлөж ирсэн ард түмэндээ талархах нь зүйтэй.Түүнчлэн өөрийн орны өв соёлыг харийн түрэмгийлэгч, соёл хулгайлагчдаас хамгаалах нь эх орноо хайрлах томоохон хэрэг юм шүү.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
өлзийням (зочин)

баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна шүү

оргил (зочин)

агаөгагагнэгнрррррррхаааааааааааааааааохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохохөройыөарйоыбөараөророророройыбөйыбооооооооооооооорррррррөөөөөөөөөөөөөхбыйүүүүүүүү

Т.Хука (зочин)

хэрэгтэй мэдээлэл оруулсанд тань баярлалаа товч буюу ойлгомжтой юм бна лээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)